2024-07-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хамтын ажиллагаа

Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд уулзаж ажил хэргийн яриа өрнүүллээ

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал Үндэсний геологийн албанд зочлон ажил хэргийн  яриа өрнүүллээ.

Тус албаны дарга О.Чулуун Монгол орны геологи, эрдэс баялгийн суурь болон сэдэвчилсэн судалгааны ажлын үр дүн болон 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн талаар танилцуулав.

Үндэсний геологийн алба болон Ашигт малтмал, газрын тосны газар хамтран шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, геологи, хайгуулын чиглэлээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, орон нутгийн ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцан ойлголцлыг эрчимжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар санал солилцлоо.

Уулзалтад Геологийн судалгааны төв ТӨҮГ-ын захирал Н.Ганболд, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуу болон албаны бусад хүмүүс байлцав.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд Үндэсний геологийн албаны хамт олон болон Монголын нийт геологичдынхоо нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.