2024-12-03
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ

Геологи, Уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь хурал амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Геологи, Уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал 2022-02-24-ны 09:00-17:00 цагийн хооронд Shangri-La Hotel Ballroom танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Хуралд Zoom meeting – ээр 384 хэрэглэгч бүртгүүлснээс нэг дор хамгийн ихдээ 271 хэрэглэгч Facebook Live- буюу шууд дамжуулалтаар нэг дор 212 хэрэглэгчид үзэж Parliament телевизээр шууд дамжуулалт хийгдсэн. Хурал Монгол хэлээр Англи синхрон орчуулгатай явагдсан ба танхимд нийтдээ 152 зочид төлөөлөгчид ирж оролцлоо.Нийт оролцсон хүмүүстээ талархал илэрхийлье.

 

Хурлын шууд дамжуулалтын бичлэгийг үзэж сонирхоорой.