2024-07-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ

ЗУРАГЛАЛЫН БОЛОН ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАГ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, ашигт малтмлын орд газруудын эрэл, хайгуулын ажпыг хийж гүйцэтгэсэн, үр дүн, нөөцийн тооцооны тайлан бичиж хамгаалсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг “Хайгуулын шилдэг баг”, геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн, үр дүнгийн тайлан бичиж хамгаалсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг “Зураглалын шилдэг баг”-аар шалгаруулна.
Шалгарсан хамт олныг “Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалтын үеэр шагнаж, алдаршуулна.
Бүрдүүлэх материал:
1. Шагналд нэр дэвшүүлэх тухай байгууллагын албан бичиг;
2. Хамт олны ажлын бүтээл /Шагнуулах үндэслэлийг тодорхой тусгах ба ажлын үзүүлэлт, амжилт, судалгаа, тооцооны хамт/;
3. Батлагдсан загварын дагуу гаргасан анкет /Маягт 1/;
4. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар /баталгаажсан/;
5. Шаардлагатай тохиолдолд бусад холбогдох байгууллагаас хамт олны талаар гаргасан дүгнэлт, саналыг хавсаргах.
Жич: Материалыг Зохион байгуулах зөвлөлийн гишүүдэд 2022.04.19-ний өдрийн дотор доорх хаягаар хүргүүлнэ үү.

“Зураглалын шилдэг баг”

Холбоо барих: Г.Гүнбилэг
И-мэйл: g.gunbileg@ngs.gov.mn
Утас: 99292380 Ч.Бямбажав 99667780

“Хайгуулын шилдэг баг”
Холбоо барих: М.Очирбат 99085258 ochirbatgeo@gmail.com
Б.Баянмөнх 99102405

Зохион байгуулагдах хугацаа: 2022.05.05. (09:00-18:00 цаг)
Байршил: КОРПОРЭЙТ КОНВЕНШН төв