Геологийн судалгааны ажилд дэвшилтэт программ хэрэглэх, цахим мэдээллийн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд Майкромайн болон Геобанк программыг ашиглуулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ‘Үндэсний Геологийн Алба’ болон ‘Майкромайн Монголиа’ ХХК-ийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Үндэсний Геологийн Албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.Алтанхуяг, Майкромайн Монголиа ХХК-ийн захирал Ц.Төгөлдөр нар гарын үсэг зурлаа.