2024-09-08
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Үндэсний геологийн алба, Солонгосын геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явцыг дүгнэн хэлэлцлээ

Үндэсний геологийн алба, Солонгосын геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-ийн хооронд сүүлийн жилүүдэд идэвхтэй хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн ба геологи, ашигт малтмалын судалгаа, техникийн хамтын ажиллагааны төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна.

Талууд “Монгол-Солонгосын ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн удирдах хорооны хурлыг зохион байгуулж, ажлын явцаа дүгнэн хэлэлцэж, тус төвийн барилга засварын ажлыг түргэтгэх, судалгааны багаж, тоног төхөөрөмжүүдийг 10 сард багтаан татан авчрах, богино болон урт, дунд хугацааны сургалтуудыг зохион байгуулж, хүний нөөцөө бэлтгэх, цаашдын хамтарсан судалгааны ажлуудын ажлуудын талаар хэлэлцэж, холбогдох асуудлуудыг шийдвэрлэлээ.

Удирдах хорооны хуралд Монголын талаас Үндэсний Геологийн албаны дарга Б.Мөнхтөр, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Бүжинлхам болон бусад албаны хүмүүс, Солонгосын талаас Солонгосын геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгээс төслийн хариуцагч Жон Хо Сеук, Солонгосын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорацын Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Чон Сонү нар болон бусад албаны хүмүүс оролцсон болно.