Үндэсний геологийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Батцацрал ИБУИНХУ-ын Геологийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа инновацын газрыг төлөөлж, Британийн геологийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т тусгагдсан хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ИБУИНХУ-ын Геологийн албаны төлөөлөгчид 2025 оны 02 дугаар сарын 10-аас 14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэхүү хугацаанд Говийн бүсийн гидрогеологийн судалгаа, чухал ашигт малтмалын чиглэлээр АҮЭБЯ, ҮГА, “ГСШТ” ТӨҮГ-ын мэргэжилтнүүд болон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач нартай хамтран ажиллана.

