2024-11-22
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Сургалт

Сургалт болж өнгөрлөө

“Жендэр, жендэрийн эрх тэгш байдлын үндсэн ойлголт, салбарын жендэрийн талаар баримталж буй бодлого” сэдэвт сургалт 2021-0ны 05-р сарын 25-ны өдөр доорх хөтөлбөрийн хүрээнд онлайнаар болж өнгөрлөө.

Зорилго: Үндэсний Геологийн Албаны албан хаагчдын жендэр, жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, Эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээ, Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг танилцуулах.

ЦАГСЭДЭВИЛТГЭГЧ
14:00 – 14:20Жендэр, жендэрийн эрх тэгш байдлын үндсэн ойлголт 

  • Байгууллагад яагаад жендэр яригддаг вэ?
  • Хүйс, жендэрийн ялгаа
  • Жендэрийн үндсэн ойлголтууд
  • Жендэрийн хэвшмэл ойлголтыг ойлгох нь видео
MERIT төслийн Ажилтан Э.Амгалан
14:20 – 14:40Жендэрийн төлөв байдал

  • Жендэрийн эрх тэгш байдал Монголд
  • Ажлын байран дахь жендэрийн эрх тэгш байдал
  • Анхаарах асуудал, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
MERIT төслийн Жендэр хариуцсан ажилтан

 Ж.Лхагвадулам

14:40 – 15:10Салбарын жендэрийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаа

  • Эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээ (2018)
  • Геологи, уул уурхай, газрын тосны салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2019-2026)
  • УУХҮЯ-ны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа
УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Ахлах шинжээч, Жендэр хариуцсан мэргэжилтэн

 Т.Чимэгсанаа

15:10 – 15:30Асуулт, хариулт