2024-10-15
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ

Аж ахуй нэгжийн анхааралд

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явуулах тухай.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 315 дугаар тогтоол, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/867 тоот албан бичиг, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2639 тоот албан бичгийн дагуу 11 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ны хооронд  аж ахуйн нэгжийн ээлжит тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэрийн дагуу Үндэсний геологийн алба  нь харъяа, уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийг тооллогод  хамрагдахыг мэдэгдэж байна.

Аж ахуйн нэгж байгууллагын тооллогын асуулга маягтыг toollogo.1212.mn сайт дээр  зааврын дагуу цахимаар бөглөнө үү.

Үндэсний геологийн алба

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab