2024-07-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хамтын ажиллагаа

Үндэсний геологийн алба Майкромайн Монголиа ХХКомпанитай хамтран ажиллах, санамж бичиг байгуулав.

Геологийн судалгааны ажилд дэвшилтэт программ хэрэглэх, цахим мэдээллийн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд Майкромайн болон Геобанк программыг ашиглуулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ‘Үндэсний Геологийн Алба’ болон ‘Майкромайн Монголиа’ ХХК-ийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Үндэсний Геологийн Албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.Алтанхуяг, Майкромайн Монголиа ХХК-ийн захирал Ц.Төгөлдөр нар гарын үсэг зурлаа.