2024-10-15
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ

Мэндчилгээ

Монгол улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн баярын мэндийг үе үеийн уурхайчид, тэдгээрийн гэр бүл болон салбарын нийт эрдэмтэн, багш, судлаач, байгууллага, хамт олонд өргөн дэвшүүлье!

Түүхийн шаргал хуудсыг сөхөн харвал 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарч, түүнээс хойш энэ өдрийг уул уурхайн салбар үүсэж хөгжсөний ойн өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсээр 99-н жилийг ардаа үджээ.

Түүхэн хугацаанд Монгол улсын уул уурхайн салбар үе үеийн салбарын эрдэмтэн, инженер мэргэжилтэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, уурхайчид тэдний гэр бүл, туслан гүйцэтгэгчдийн гараар бүтээгдсэн олон олон орд газар тэдгээрийг түшиглэн хөгжсөн хот сууринууд бол та бүхний хөдөлмөрийн үр шим гэдгийг хэлэхэд таатай байна.

Эрхэм уурхайчдадаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАНЫ

ДАРГА                               О.ЧУЛУУН