ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр
Үндэсний Геологийн алба нь сонирхсон этгээдээс “Хяналт тавихад шаардлагатай багаж хэрэгсэл,тоног төхөөрөмж”-ийг гэрээгээр гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Уг ажил нь 2 багцтай. Үүнд:
- Багц-1: Хээрийн ажлын багаж хэрэгсэл /цахилгаан үүсгүүр,ариутгагч,хээрийн хамгаалалтын хувцас,дрон,жи пи эс,асар, майхан/ нийлүүлэх
Төсөвт өртөг нь 16,495,000 төгрөг
- Багц-2: Хээрийн хяналтын хэрэгсэл /геологийн алх, луужин, дуран, дээжний уут, соронзон-хатуулаг шалгагч, зураглалын шугам, хүчлийн сав, масштабын шугам, хээрийн тэмдэглэлийн дэвтэр, лүп, лантуу, геологийн цүүц, үүргэвч-аранз/ нийлүүлэх
Төсөвт өртөг нь 11,347,000 төгрөг
Үнийн санал ирүүлэх ажлын техникийн тодорхойлолт, холбогдох бусад материалыг Tender.gov.mn 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Тендерийн баримт бичгээс үзнэ үү.
Үнийн саналаа 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор davaadolgor1966@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, Үйлдвэрчний Эвлэлийн гудамж дахь өөрийн байр, ҮГА-ны 316 тоот Утас: 77181208, 77181206