2024-07-27
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Зар

Зарлал

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын 2021 оны хээрийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ эхэлж буйтай холбогдон доорх зүйлүүдийг анхаарч ажиллахыг хүсье. Үүнд:

  1. 2021 онд үргэлжилж буй төслүүд хээрийн үйлдвэрлэлд гарах өдөр, очих газрын координат, ангийн бүрэлдэхүүний жагсаалтыг цахим хэлбэрээр ирүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжилтэнд утсаар мэдэгдэнэ.
  2. Төслүүд хээрийн үйлдвэрлэлийн ажлын календарчилсан төлөвлөгөөг ГСХ-д гаргаж өгөх. /Уулзалт хэлэлцүүлэгт тусгасны дагуу/
  3. 2021 онд шинээр эхлэх төслүүд ГСХ-тэй урьдчилсан уулзалт хийж, ажлын төлөвлөгөө, аргачлалаа танилцуулсны дараа хээрийн үйлдвэрлэлийн ажил эхлүүлэх.

Жич: Урьдчилан сануулаад байхад асуудалд хариуцлагагүй хандсан тохиолдолд гарах үр дагаврыг төсөл гүйцэтгэгч хүлээнэ гэдгийг анхаарна уу.

Үндэсний геологийн алба, Геологийн судалгааны хэлтэс