Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан зарим төрийн албан хаагчид Монгол Улсын Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
Алтан гадас одонгоор шагнагдсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Сонгиноогийн Шинэ-Од, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтан Хүрэлбаатарын Ариунбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Геологийн баримтын төв архивын тоо бүртгэл, эрдэм шинжилгээний ажилтан Мөнхжаргалын Бадамцэцэг нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь илүү их амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
Үндэсний геологийн алба