2024-07-27
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ

“Монголын уул уурхайн долоо хоног 2022” үргэлжилж байна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Монголын уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ 3 дахь өдрөө Шангрила зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна.
Уг чуулга уулзалтын үеэр “Засгийн газрын цаг”, “Нэн түрүүнд аюулгүй байдал”, “Хөрөнгө оруулалтын форум”, “Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд”, “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг”, “Гүний уурхайн симпозиум”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Үйлдвэржилтийн төлөвлөлт”, “Монгол үйлдвэрлэв ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн”, “Майнинг Монголия 2022 экспо” зэрэг салбар хуралдаан, зөвлөгөөн, үзэсгэлэнг аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулж байна.

Та бүхнийг “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалтад идэвхтэй оролцохыг хүсье.

https://miningweek.mn/ веб хуудас болон https://www.facebook.com/miningweek Хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.