2024-07-27
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хамтын ажиллагаа

Үндэсний геологийн алба болон Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, БНСУ-ын шинжлэх ухаан эрдэс баялгийн хүрээлэн (КИГАМ) ажлын хэсгийн 2 дахь уулзалт боллоо

Зүүн Азийн орнуудын төмөр замыг хөгжүүлэх, шинээр баригдах төмөр замын чиглэлүүдийг судлах төслийн хүрээнд явагдаж буй хамтын ажиллагааны 2 дахь уулзалт үндэсний геологийн албаны байранд 2022-09-20-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд Үндэсний геологийн алба, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/ болон БНСУ-ын шинжлэх ухаан эрдэс баялгийн хүрээлэн (КИГАМ)-ийн төлөөлөгчид оролцлоо.