2024-07-27
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Хэлэлцүүлэг

Журмын төсөлд санал авах тухай

Үндэсний Геологийн Албаны Геологийн Баримтын Төв Архивын үйл ажиллагааны нийтлэг журмын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, судалгааны байгууллагуудаас санал авч эхэллээ .

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab
    • 1 жил ago (Edit)

    Доорхи саналыг хүргүүлж байна.

    1. нэр томъёоны асуудлыг нэг болгох, Жишээ нь сан хөмрөг, хөмрөг, хадгаламжийн сан, мэдээллийн сан гэсэн нь нэг утгыг илэрхийлж байна уу.
    2. 3.8.8 ; 3.8.9 хэсгийг хасах,
    3. 4.4 Хөмрөгийн эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх хэсгийг тодотгох шаардлагатай. Эрдэм шинжилгээний боловсруулалт хийх асуудал, техникийн боловсруулалт хийх гэсэн асуудал яригдаж байна. Техникийн боловсруулалтыг хөмрөгийн баримтыг үндсэн агуулгыг эвдэж өөрчлөхгүйгээр засаж сэлбэх, нөхөх зэрэг механик үйлдлийг хэлж байна. гэж ойлгохоор байна. Харин эрдэм шинжилгээний боловсруулалт гэхээр энэ бол судалгааны асуудал яригдаж тухайн хөмрөг дахь баримтад хийх судалгаа, шинжилгээний асуудал гэж ойлгогдохоор тодотгож өгөх хэрэгтэй байна.
    4. Архивын баримтын тоо бүртгэлийн мэдээллийн сан, архивын эрдэм шинжилгээ, лавлагааны мэдээллийн сан гэсэн 2 сан бүрдүүлэх юм байна. Эдгээр нь бусад мэдээллийн сан (DATA) -гуудтай уялдах эсэх нь тодорхой бус байна.Дотроо нилээд хэдэн дэд сангуудтай байх шиг….
    5. Цахим сангийн хамгаалалт хэрхэн шийдэгдэх талаар нэмж оруулах…
    6. 8.3.1.2. Судалгааны сэдэвт холбогдох баримтаас хуулбар олгох. Хуулбар олгох хэлбэрийг тодотгож өгөх хэрэгтэй. Цаасаар хуулбар, комъютерийн программ хангамж ашиглан PDF. JPEG хэлбэрээр гэх зэргээр тодотгох,

Leave feedback about this

  • Quality
  • Price
  • Service

PROS

+
Add Field

CONS

+
Add Field
Choose Image
Choose Video