2024-11-22
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва Үндэсний геологийн албаны үйл ажиллагаатай танилцлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батбаяр, Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Хуулийн хэлтсийн дарга Т.Ганбаатар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Мөнхдөл нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба болон Геологийн судалгааны төв ТӨҮГ, Геологийн төв лаборатори ТӨҮГ-уудын үйл ажиллагаатай танилцав.

Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун байгууллагын ерөнхий үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, геологи судалгааны 2022 оны жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар танилцуулав. Мөн улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж буй геологи судалгааны төслүүдийн шуурхай хяналтын ажлын явц, хээрийн материал хүлээж авсан үр дүнгийн талаар танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва Үндэсний геологийн албанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн албан даалгаврын хэрэгжилтийн явц болон Монгол Улсад мөрдөж буй эрдэс баялгийн нөөцийн ангилалтай холбогдох мэдээллийг тодруулж нөөцийн хөдөлгөөн, балансын зааврыг УУХҮЯ-ны Геологийн бодлогын газартай хамтран яаралтай шинэчлэн боловсруулахыг чиглэл болов. Түүнчлэн, байгууллагын зорилго зорилтод чиглэсэн төлөвлөлтөд анхаарч геологийн бодлогын хэрэгжилттэй холбогдох асуудлаар мэдээллээ шуурхай солилцож санаачилгатай ажиллахыг үүрэг болгов.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны хамт олонд, Төрийн жинхэнэ албан хаагчдын ёс зүй хариуцлагыг дээдлэн салбараа манлайлан ажиллахад амжилт гаргахыг хүслээ.