Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын 2021 оны хээрийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ эхэлж буйтай холбогдон доорх зүйлүүдийг анхаарч ажиллахыг хүсье. Үүнд:
- 2021 онд үргэлжилж буй төслүүд хээрийн үйлдвэрлэлд гарах өдөр, очих газрын координат, ангийн бүрэлдэхүүний жагсаалтыг цахим хэлбэрээр ирүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжилтэнд утсаар мэдэгдэнэ.
- Төслүүд хээрийн үйлдвэрлэлийн ажлын календарчилсан төлөвлөгөөг ГСХ-д гаргаж өгөх. /Уулзалт хэлэлцүүлэгт тусгасны дагуу/
- 2021 онд шинээр эхлэх төслүүд ГСХ-тэй урьдчилсан уулзалт хийж, ажлын төлөвлөгөө, аргачлалаа танилцуулсны дараа хээрийн үйлдвэрлэлийн ажил эхлүүлэх.
Жич: Урьдчилан сануулаад байхад асуудалд хариуцлагагүй хандсан тохиолдолд гарах үр дагаврыг төсөл гүйцэтгэгч хүлээнэ гэдгийг анхаарна уу.
Үндэсний геологийн алба, Геологийн судалгааны хэлтэс