2024-11-25
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хамтын ажиллагаа

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн ажлын уулзалт боллоо

Австрали, Монгол улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн /АМЕП-2/ төслийн шинэ багийн ахлагч Rena G болон төслийн багийн хамт олны төлөөлөл Үндэсний геологийн албанд ирж ажлын уулзалт хийлээ. Уулзалтаар төслийн хүрээнд хийгдэж буй ажил болон цаашдын хийх ажлын талаар санал солилцлоо.
Мөн Үндэсний Геологи, Эрдэс Баялгийн Мэдээллийн Сан” (ҮГЭБМС) төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАНЫ хүндэт өргөмжлөлөөр шагнав.

Хүндэт өргөмжлөлийн орц:
Суурь чулуулаг: Дээд Триасаас Доод Юрын настай Жанчивлан бүрдлийн амазониттой гранит
Зэс хавтан: Эрдэнэт үйлдвэрийн цэвэр зэс
Шигтгээ: Оюутолгой ордын 871 болон 1005 м-ийн гүнээс авсан зэсийн хүдэржилт бүхий кварцтай монцодиорит