ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургууль хооронд 2024-02-07-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд Геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтарч ажиллана. […]