2024-10-15
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Хэлэлцүүлэг

Геологи-эрдэс баялгийн судалгааны ажилд тавигдах чанар шаардлагын асуудлууд

2020 оны 12 сарын 23-24-ний өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажил гүйцэтгэгч, захиалагч нарын болон эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцсон “ Геологи- эрдэс баялгийн судалгааны ажилд тавигдах чанар, шаардлагын асуудлууд”  сэдэвт цахим хэлэлцүүлэг  амжилттай явагдаж өндөрлөлөө.

Хэлэлцүүлэгт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар, Үндэсний геологийн алба, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг геологи-эрдэс баялгийн судалгааны ажлын гүйцэтгэгчид, Монголын стратиграфийн комиссын гишүүд, редакцийн зөвлөлийн гишүүд зэрэг эрдэмтэн судлаачид оролцож судалгаа, шинжилгээний ажилд тулгамдаад байгаа асуудлууд, ололт амжилтын талаар шинэлэг мэдээ, санал бодлоо хэлэлцэж салбарт үүсээд буй асуудал, цаашдын хийх ажил, шинээр геологийн шинжлэх ухаанд нэвтэрч буй олон улсын судалгааны ажлын үр дүн зэргийг хэлэлцэж мэдэээлэл солилцож амжилттай дуусгалаа.

Хэлэлцүүлгийн үеэр:

УУХҮЯ-ны ГБГ-н дарга Б.Бат – Геологийн салбарт төрөөс баримталж буй бодлого, санхүүжилтийн талаар,

Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун – Геологи-эрдэс баялгийн судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага,

Үндэсний геологийн албаны дэд дарга Б.Уянга – Судалгааны ажилд тавигдах хяналт, цахимжилт,

Үндэсний геологийн албаны ГСХ-н дарга С.Батмөнх – 2020 оны Геологийн судалгааны ажлын, гүйцэтгэл, үр дүн, чанар,

2020 оны Монголын стратиграфийн комиссын үйл ажиллагааны тайлан,

2020 оны Редакцийн зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сэдвүүдээр илтгэл тавьж сонирхсон асуултанд хариулах байдлаар хэлэлцүүлэг явагдлаа.

Төсөл гүйцэтгэгчдээс – Ажлын нормчлол –орон нутгийн зүгээс гарч байгаа хамтын ажиллагааны талаар голлох асуулт гарч байснаас гадна шинээр байгуулагдсан Үндэсний геологийн албаны бүтэц зохион байгуулалт, цаашдын ажлын чиглэл зорилтын талаар сонирхож байв.

Шинээр байгуулагдсан Үндэсний геологийн албаны бүтэц зохион байгуулалтын талаар дарга О.Чулуун танилцуулга хийж цаашдын хийх ажил, зорилтын талаар мэдээлэл хийв.