2024-12-03
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ

Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх төслийн хаалт амжилттай болж өндөрлөлөө

Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх төслийн хаалт 2021-оны 10-р сарын 21-ний пүрэв гаригт Шангри Ла зочид буудал, 1 давхрын Парис хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурлыг нээж УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдал үг хэлж Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун мэндчилгээ дэвшүүлж Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж Пол Моффат төслийн тухай танилцуулсан бол энэхүү төслийн хүрээнд хийгдсэн ажил, хөгжүүлсэн системийн танилцуулгыг төслийн менежер П.Оюунбилэг, төслийн техникийн зохицуулагч А.Отгонбаатар нар тус тус танилцууллаа.

МонГеоСистемүүдийн танилцуулга ба цаашид хэрхэн үргэлжлүүлж сайжруулах тухай Үндэсний геологийн албаны Геомэдээллийн төвийн дарга Ц.Минжинсор танилцуулсан бол Австрали улсын Геологийн алба энэхүү төсөлтэй хэрхэн хамтарч ажилласан тухай Марк Вебстер /Австрали улсын геологийн албаны мэдээллийн үйлчилгээний газрын дарга/ , Бенжамин Ванзино /Цахим үйлчилгээний газрын дарга/ нар тус тус танилцуулж ҮГЭБМС-н хэрэглэгчид болох УУХҮЯ, БОАЖЯ, МУИС, ШУТИС, Хайгуулын геологич нар санаа бодлоо илэрхийллээ.

Уг арга хэмжээний бас нэгэн чухал асуудал ҮГЭБМС-ийн дараагийн алхмуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг болж талууд Геомэдээллийн менежмент, геомэдээллийн хүртээмж, нээлттэй байдлын тухай, мэдээллийн үйлчилгээг цахимжуулах, бусад улсын геологийн албадын туршлагын тухай сэдвүүдээр хэлэлцлээ.