2026-05-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Uncategorized

Улсын төсвийн хөрөнгөөр 2026 оноос шинээр хэрэгжүүлэх Геологи судалгааны ажлын гэрээг байгууллаа

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Монгол улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, арга хэмжээний хүрээнд геологи, ашигт малтмал, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан аж үйлдвэр, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт болон эрдэс түүхий эдийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд шинээр эхлүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 4, сэдэвчилсэн судалгааны 4 нийт 8 төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, тендерт шалгарсан гүйцэтгэгч нартай геологийн судалгааны ажлын гэрээг байгуулан төслийн ажлыг эхлүүллээ.