Үндэсний геологийн алба “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэгт амжилттай оролцож байна.
- 2022-03-29
- 1 минутаас бага хугацаа
- 408 Үзсэн
Үндэсний геологийн алба Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэгт амжилттай оролцож байна. Хэлэлцүүлэг 2022 оны 3 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын, Дарьганга зочид буудалд үргэлжилж байна. Нийт оролцогчид зочид төлөөлөгчдөдөө ажлын амжилт хүсье.
Тэрбум мод тарих хөдөлгөөнд “Үндэсний геологийн алба” нэгдлээ
- 2021-10-11
- 1 минутаас бага хугацаа
- 322 Үзсэн
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны хамт олон нэгдэж, “Баянгол агропарк” -д мод тарилаа. Мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэхийг уриалж байна.
Төрийн дээд медаль гардуулав
- 2021-01-14
- 1 минутаас бага хугацаа
- 698 Үзсэн
XVII жарны төмөр хулгана жилийн өвлийн дунд сарын билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Геологийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Үндэсний геологийн албаны Гео-мэдээллийн төвийн дарга Ц.Минжинсорыг төрийн дээд ‘Хөдөлмөрийн хүндэт’ медалиар шагналаа. Шагналыг Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун гардуулан өгөв.