2025-10-15
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Зар Мэдээ

Онол практикийн бага хурал

Монгол улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 82 жилийн ой, Монголын геологийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой, Монголын геологичдын өдрийн баярын онол практикийн бага хурлын хөтөлбөр Та бүхэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10:00 цагт доорх линкээр хуралдаа нэвтрэн ороорой. Join Zoom Meeting https://us02web.zoom.us/j/82314366078… Meeting ID: 823 1436 6078 Passcode: 972032

Read More
Мэдээ Хамтын ажиллагаа

Мэдээллийн аюулгүй байдал: Геомэдээллийн хэрэглээ хурал амжилттай болж өндөрлөлөө.

Үндэсний геологийн албанаас зохион байгуулсан “Мэдээллийн аюулгүй байдал: Геомэдээллийн хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг 2021-09-24-ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Нийт оролцогчдодоо баярлалаа. Оролцож амжаагүй хүмүүс бичлэгийг үзэж сонирхоорой. Жич: Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс Үндэсний геологийн албаны төв байрнаас ирж бэлгээ аваарай.

Read More
Мэдээ

“Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт хурлын Панел хэлэлцүүлэгт оролцох төлөөлөгчид

2021 оны 9-р сарын 24-нд зохион байгуулах “Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт хурлын Панел хэлэлцүүлэгт оролцох төлөөлөгчид. Та бүхэн сонирхсон асуултуудаа цахим хурлын үеэр асуух боломж бүрдэнэ. Удахгүй уулзацгаая.  

Read More
Мэдээ Хэлэлцүүлэг

Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ хэлэлцүүлэг

Аливаа мэдээллийн эх үүсвэр баттай байснаар зөв шийдвэр, зөв шийдлийн үндэс болно. Үүний дотор геомэдээллийн хэрэглээг онцолсон “Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт хурлыг 2021 оны 9-р сарын 24-нд зохион байгуулахаар бид ажиллаж байна. Та бүхэн геомэдээллийн үнэ цэн, үр дагавар, мэдээллийн салбарт баримталж буй бодлого, геомэдээллийг түгээх шинэлэг шийдлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энэхүү […]

Read More
Мэдээ

Шагнал гардуулав

Геологийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 7-р сарын 01-ны өдрийн А/184 дугаар тушаалаар Үндэсний геологийн албаны Гео-мэдээллийн төвийн Гео-мэдээллийн сангийн баяжуулалт хариуцсан ажилтан А.Баттүшиг, Гео-мэдээллийн төвийн Зургийн сан хариуцсан ажилтан Ч.Түшигмаа нар “ТЭРГҮҮНИЙ ГЕОЛОГИЧ” цол тэмдэг, Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архивын Мэдээлэл […]

Read More
Мэдээ

Үндэсний геологийн албаны даргын 2021-оны 05-р сарын 10 өдрийн А/26 тушаалаар Монгол улсын хилээр геологи, эрдэс баялгийн суурь болон сэдэвчилсэн судалгааны дээж (сорьц) нэвтрүүлэхэд тодорхойлолт олгох заавар батлагдлаа.

Үндэсний геологийн албаны даргын 2021-оны 05-р сарын 10 өдрийн А/26 тушаалаар Монгол улсын хилээр геологи, эрдэс баялгийн суурь болон сэдэвчилсэн судалгааны дээж (сорьц) нэвтрүүлэхэд тодорхойлолт олгох заавар батлагдлаа. Хилээр дээж нэвтрүүлэхээр зэхэж буй эрдэмтэн судлаачид маань зааврын хүрээнд мэдээллээ бүрдүүлэн бидэнд хандаарай. Судалгаа, шинжилгээний их үйлсэд нь өндөр амжилт хүсье.  

Read More
Зар Мэдээ

Зарлал

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Эрдэс баялаг – Цахим шилжилт” хэлэлцүүлгийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар товлосон боловч яамны дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор хэлэлцүүлгийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийхээр хойшлуулаад байна. Бүртгүүлсэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэлэлцүүлгийн урилгыг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлнэ.

Read More
Мэдээ

Монголын стратиграфийн комиссын бүрэлдэхүүн, ажиллах дүрэм шинэчлэн батлагдлаа.

Монголын стратиграфийн комиссын бүрэлдэхүүн, ажиллах дүрэм шинэчлэн батлагдлаа.

Read More
Зар Мэдээ

Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Сар бүрийн гүйцэтгэлийн тайланг 2021-03-р сараас доорх хаягаар хүлээж авна. https://ngs.gov.mn/tailan-huleej-avah/ Дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний геологийн албаны Геологийн судалгааны хэлтэс, Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс-ээс авна уу.

Read More
Мэдээ

Шагнал гардуулав

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын 2021-оны 2-р сарын 05-ны өдрийн 14 тоот зарлигаар Геологийн судалгааны төвийн ангийн дарга Д.Төрмагнай, Геологийн судалгааны төвийн захиргааны хэлтсийн дарга Ж.Цогтгэрэл, ‘Мөнхийн Вулкан’ ХХК-ийн ерөнхий геологич С.Мөнхбадрах, ‘Гео Тех Импекс’ ХХК-ийн ахлах геологич Б.Батнасан нар Алтангадас одонгоор шагнагдсаныг 2021-оны 3-р сарын 04-ний өдөр Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун гардуулан өгөв.

Read More