Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Үндэсний Геологийн албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, Сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Үндэсний Геологийн албаны дарга Б.Мөнхтөр, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцож Үндэсний Геологийн албаны үйл ажиллагаа, стратеги бодлого төлөвлөлт, геологийн судалгааны явц, тус салбарын ажилчид, хүний нөөцөд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов. Үндэсний Геологийн албаны зүгээс Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд үйл ажиллагаа, […]

