Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Цог Жавхлант Хааны Элчин сайд Ф.Блайт Үндэсний геологийн албаны даргатай уулзаж байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр нь “Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа инновацын газрыг төлөөлж, Британийн геологийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Жавхлант Хааны Элчин сайд Ф.Блайтад талархал илэрхийлж, Британийн геологийн албатай […]