Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн Хүний нөөцийн аудитын баг Үндэсний геологийн албанд ажиллаж байна.
Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс Засгийн газрын агентлагийн сул орон тоог нөхөх үйл ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, баталгаажуулах зорилго бүхий Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн аудитын баг Үндэсний геологийн албанд ажиллаж байна. Аудитын зорилго нь байгууллагын сул орон тоог нөхөх үйл явц хууль, журамд нийцэж буй эсэхийг үнэлж, дүгнэлт гаргахын зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх зөвлөмж […]

