2025-04-05
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Зар Мэдээ

Үнийн санал авах урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үндэсний Геологийн алба нь сонирхсон этгээдээс “Хяналт тавихад шаардлагатай багаж хэрэгсэл,тоног төхөөрөмж”-ийг гэрээгээр гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Уг ажил нь 2 багцтай. Үүнд: Багц-1: Хээрийн ажлын багаж хэрэгсэл /цахилгаан үүсгүүр,ариутгагч,хээрийн хамгаалалтын хувцас,дрон,жи пи эс,асар, майхан/ нийлүүлэх Төсөвт өртөг нь 16,495,000 төгрөг […]

Read More
Мэдээ

Үндэсний геологийн алба Монголын геологийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзлаа

Үндэсний геологийн алба Монголын геологийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж геологийн салбарын ололт, амжилт, цаашид хийх шаардлагатай ажлын талаар ярилцлаа. Холбооныхоо хамт олонд талархал илэрхийлье. Хамтдаа байвал бид хүчтэй.

Read More
Мэдээ

Geosoft Oasis Montaj сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Үндэсний геологийн алба-ны геомэдээллийн санг дэмжих, сайжруулах үүднээс тус албаны мэргэжилтнүүдэд зориулсан “Geosoft Oasis Montaj fundamental” сургалтыг “Монгол улсын Үндэсний геологи,Эрдэс баялгийн мэдээллийн сан” төслийн дэмжлэгтэйгээр 2021 оны 10-р сарын 26-наас 10-р сарын 28-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Read More
Мэдээ

Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх төслийн хаалт амжилттай болж өндөрлөлөө

Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх төслийн хаалт 2021-оны 10-р сарын 21-ний пүрэв гаригт Шангри Ла зочид буудал, 1 давхрын Парис хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлыг нээж УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдал үг хэлж Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун мэндчилгээ дэвшүүлж Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж Пол Моффат төслийн […]

Read More
Мэдээ

Мэндчилгээ

Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 82 жил, Үндэсний геологийн алба сэргээн байгуулагдсаны 1 жилийн ойг тохиолдуулан мэргэжил нэгт судлаач геологич нартаа баярын мэнд дэвшүүлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөе. Алхны цохилт бүр нь эрдэнэ Тавьсан цооног бүр нь орд Бодсон нөөц бүр нь уурхай болтугай

Read More
Зар Мэдээ

Онол практикийн бага хурал

Монгол улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 82 жилийн ой, Монголын геологийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой, Монголын геологичдын өдрийн баярын онол практикийн бага хурлын хөтөлбөр Та бүхэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10:00 цагт доорх линкээр хуралдаа нэвтрэн ороорой. Join Zoom Meeting https://us02web.zoom.us/j/82314366078… Meeting ID: 823 1436 6078 Passcode: 972032

Read More
Мэдээ Хамтын ажиллагаа

Мэдээллийн аюулгүй байдал: Геомэдээллийн хэрэглээ хурал амжилттай болж өндөрлөлөө.

Үндэсний геологийн албанаас зохион байгуулсан “Мэдээллийн аюулгүй байдал: Геомэдээллийн хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг 2021-09-24-ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Нийт оролцогчдодоо баярлалаа. Оролцож амжаагүй хүмүүс бичлэгийг үзэж сонирхоорой. Жич: Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс Үндэсний геологийн албаны төв байрнаас ирж бэлгээ аваарай.

Read More
Мэдээ

“Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт хурлын Панел хэлэлцүүлэгт оролцох төлөөлөгчид

2021 оны 9-р сарын 24-нд зохион байгуулах “Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт хурлын Панел хэлэлцүүлэгт оролцох төлөөлөгчид. Та бүхэн сонирхсон асуултуудаа цахим хурлын үеэр асуух боломж бүрдэнэ. Удахгүй уулзацгаая.  

Read More
Мэдээ Хэлэлцүүлэг

Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ хэлэлцүүлэг

Аливаа мэдээллийн эх үүсвэр баттай байснаар зөв шийдвэр, зөв шийдлийн үндэс болно. Үүний дотор геомэдээллийн хэрэглээг онцолсон “Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт хурлыг 2021 оны 9-р сарын 24-нд зохион байгуулахаар бид ажиллаж байна. Та бүхэн геомэдээллийн үнэ цэн, үр дагавар, мэдээллийн салбарт баримталж буй бодлого, геомэдээллийг түгээх шинэлэг шийдлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энэхүү […]

Read More
Мэдээ

Шагнал гардуулав

Геологийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 7-р сарын 01-ны өдрийн А/184 дугаар тушаалаар Үндэсний геологийн албаны Гео-мэдээллийн төвийн Гео-мэдээллийн сангийн баяжуулалт хариуцсан ажилтан А.Баттүшиг, Гео-мэдээллийн төвийн Зургийн сан хариуцсан ажилтан Ч.Түшигмаа нар “ТЭРГҮҮНИЙ ГЕОЛОГИЧ” цол тэмдэг, Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архивын Мэдээлэл […]

Read More